Мал хулгайлах гэмт хэргийг илрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-01-20 13:17:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 2019 оны 10 дугаар сард Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгоны иргэдийн 30 гаруй тооны үхэр, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэдийн үхэр, адуу хулгайд алдагдсан гэх гэмт хэргийг нөхөн илрүүлжээ.

Энэхүү гэмт хэргийн талаарх мэдээллийн мөрөөр тус Цагдаагийн газрын ажлын хэсгийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, хэргийг илрүүлсэн байна. Одоогоор хохирогчдод үхэр, адууг нь хүлээлгэн өгөх ажиллагааг явуулж байгаа аж. Тус Цагдаагийн байгууллагаас иргэд, малчдыг малаа хариулгатай байлгаж, хулгайчдын олз болохоос урьдчилан сэргийлэхийг санууллаа. Улмаар мал хулгайлах гэмт хэргээс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриаллаа. 

Холбоотой мэдээ