Давст суманд хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн нэгдсэн цугларалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Давст сумын хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн нэгдсэн цугларалтыг энэ сарын 17-нд анх удаа сумандаа зохион байгуулсан байна.
Энэ үеэр хууль сурталчлах, хил хамгаалалтад туслах хүчний гишүүдийн эрх үүргийг ард олонд таниулах, хилийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хилчид-орон нутгийн ард иргэдийн цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудыг нээлттэй хэлэлцсэн үр дүнтэй ажил болсон байна.
Нэгдсэн цугларалтын нээлтийн үйл ажиллагаа Маршал Ю.Цэдэнбалын талбайд болсон бөгөөд энэ үеэр оролцогчид ёслолын
жагсаалаар алхаж хүндэтгэл үзүүлсэн байна. Мөн хил хамгаалалтад туслах
хүчний гишүүд болон олон нийтийн дунд шатар, гар бөмбөгийн тэмцээн зохиож, үдэш нь хилчдийн
урлагийн тоглолт, цэнгүүн
болсон байна. Сургалтын үеэр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
чиглэлээр сумын ЭМТ-ийн Нийгмийн ажилтан туслах хүчний гишүүдэд мэдээлэл өгчээ.