Төв цэвэрлэх байгууламж шинээр барих төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-20 18:20:29
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар БНХАУ-ын Экспорт-Импортын банкны дэд Ерөнхийлөгч Шие Пинтэй Бээжин хотноо өнөөдөр уулзаж, БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийн явцын талаар санал солилцлоо. Хоёр талын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг талууд тэмдэглээд цаашид харилцан тохиролцсон холбогдох төслүүдийг цаг хугацаанд нь сайтар гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг онцолжээ.


Энэ үеэр БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгосон 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж шинээр барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Экспорт-Импортын банкны дэд Ерөнхийлөгч Шие Пин нар гарын үсэг зурлаа.


Гарын үсэг зурах ёслолд мМонголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Д.Булган, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Хятадын талаас Экспорт-импортын банкны хөнгөлөлттэй зээлийн хариуцсан газрын захирал Лю Я, Олон улсын газрын дэд захирал Зөү Вэньжин нар болон бусад албаны хүмүүс оролцсон байна.

Холбоотой мэдээ