"Нэг ном нэг цонх" номын хандивын аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-01-20 21:54:27

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Нэг ном нэг цонх" номын хандивын аяныг өрнүүлж байна. 

Тус аймгийн утга зохиолын нэгдлийн залуу зохиолч Т.Батхүрэл өөрийнхөө төрөлх сумын сургуулийн номын санд ном цуглуулахаар тус аяныг санаачлан эхлүүлжээ.

Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх уг аянд иргэд, зохиолчид идэвхтэй оролцож байна. "Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Иргэдийн хандивлаж байгаа нэг ном бүхэн нэг хүүхдэд ертөнцийг харах цонхыг нээж өгнө гэж бодож энэхүү аяныг эхлүүлсэн" гэж тус аяныг санаачлагч Г.Сэр-Одын шагналт зохиолч Т.Батхүрэл хэлж байна. Тэрээр өнгөрсөн онд МЗЭ-ийн 90 жилийн ойгоор тус шагналыг хүртсэн билээ.

Өмнөговь аймгийн Булган сумын уугуул тэрээр өөрийнхөө сурч байсан сургуулийнхаа хүүхдүүдийг утга уран зохиолд дурлуулах, хөгжүүлэх тал дээр санаачилгатай ажилладаг юм. Тэрбээр өөрийнхөө нэрэмжит уран уншлагын тэмцээнийг сумандаа уламжлал болгон зохион байгуулдаг болоод байгаа аж. 

Холбоотой мэдээ