Зэрлэг амьтдын ѳвѳлжилтийн нөхцөл байдлын урьдчилсан хээрийн судалгаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-20 21:01:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас зэрлэг амьтдын байршил, ѳвѳлжилтийн нөхцөл байдлын урьдчилсан хээрийн судалгаа хийлээ.


Тус газар нь байгаль, цаг уурын төлөв байдал хүндэрч байгаатай холбогдуулан Говь-Алтай аймгийн Онцгой комисс, ЗДТГ-ын зүгээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Шарга, Тѳгрѳг, Халиун сумын нутаг болох Шаргын говь, Хүрэн гол, Олонбулаг, Халиуны хоолойд хээрийн судалгаа хийжээ.

Хээрийн судалгааны дүнд хоёр бүсийн зургаан цэгт зэрлэг амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харгалзан байгууллагын нѳѳц бололцоог ашиглан бѳхѳн, хар сүүлтийн өндөр нягтшил бүхий нутгуудад өвс, тэжээл тавих ажлыг зохион байгуулсан ажээ. Мөн энэ хугацаанд 10 сүргийн 80 гаруй бѳхѳн, 7 сүргийн 45 харсүүлт зээрийг бүртгэсэн байна.


Холбоотой мэдээ