Отрын бүс нутагт 35 жирэмсэн эх байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-01-21 09:39:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд отроор аймаг дотроо 406, сум дотроо 86, өөр аймаг сумын нутагт 124 малчин өвөлжиж байгаа ба үүнээс жирэмсэн 35, 0-5 насны хүүхэд 144, өндөр настан 20, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 31 байгаа судалгаа гарчээ.

Отроор яваа малчдад тэр дундаа жирэмсэн эхчүүдэд аймгийн Эрүүл мэндийн газраас харьяа сумын Эрүүл мэндийн төвүүдэд чиглэл өгч тогтмол хяналт тавин ажиллаж байгаа гэнэ. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад гарсан хүндрэл одоогоор байхгүй байна. Харин Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвийн машин эвдрэлтэй зогссон, тусламж үйлчилгээ хүргэх боломжгүй тул алсын дуудлагад Могойн голын эмнэлгийн машин болон иргэдийн хувийн машинаар тусламж үйлчилгээг үзүүлж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.


Холбоотой мэдээ