“Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогчийн нэрийг хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-21 10:15:55

ЛОНДОН. /The Guardian/. Амир Мухаммед Саид Абдель Рахман аль-Мауля “Лалын улс” террорист бүлэглэлийн шинэ толгойлогч болсон тухай Их Британийн “The Guardian” сонин мэдээлсэн байна.


Амир Абдель Рахман нь “Лалын улс” бүлэглэлийн өмнөх толгойлогч Абу Бакр аль-Багдадитай ойр нэгэн байжээ. Тус бүлэглэлийн өмнөх толгойлогчийг өнгөрсөн 10 дугаар сард Сирийн Идлиб мужид явуулсан  АНУ-ын тусгай ажиллагааны үеэр устгасан билээ. Шинэ толгойлогчийг АНУ-ын Төрийн Департамент Иракийн уугуул, хэт давруу үзэлт номлогч бөгөөд аль- Багдадийг орлогчдын нэг хэмээн үздэг байна. Амир Абдель Рахман болон аль-Багдадийн хамтран зүтгэгч, ойрын хүмүүсийг барихад туслах мэдээлэлд АНУ-ын эрх баригчид 5 хүртэлх сая ам.долларын шан амласан юм.


The Guardian” сонины мэдээлснээр, “Лалын улс” бүлэглэлийн өмнөх болон одоогийн толгойлогч нар Ирак дахь Америкийн Кэмп-Букка хуаранд хоригдож байхдаа 2004 онд танилцаж байжээ. Амир Абдель Рахман нь “Лалын улс” бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд түүний үзэл суртлыг бий болгож, хэд хэдэн ажиллагаа явуулах төлөвлөгөөнд оролцож байсан аж.  


Аль-Багдадийг устгасан гэх мэдээллийг нотолсны дараа террористууд Абу Ибрагим аль-Хашими аль-Курейшийг “Лалын улс” бүлэглэлийн шинэ толгойлогч хэмээн мэдэгдсэн хэдий ч энэ нь хуурамч нэр юм хэмээн “The Guardian” сонин мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ