Шаардлагатай аппарат, амин дэм хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-04-21 17:34:05

Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгийнхэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй Улаанбурхан өвчнөөр өвдсөн хүүхдүүдэд итгэлийн гараа сунгалаа.

Тэд Улаанбурхан өвчин туссан нярай хүүхдүүдэд хэрэгцээтэй хоёр ширхэг аппарат, шаардлагатай амин дэмүүдийг эмнэлгийн удирдлагууд, эцэг, эхүүдэд хүлээлгэн өгсөн юм.  

Түүнчлэн хүүхдүүдээ сахиж байгаа эцэг, эхчүүдэд зориулан хүүхдийн живх, утлага зэрэг хэрэгцээт зүйлсийг бусад хүмүүстэй хамтран цуглуулсан хандивын аяныхаа хүрээнд хандивлалаа. Мөн цаашид тус нийгэмлэгээс иргэдийг Улаанбурханы эсрэг хандивын үйл ажиллагаанд уриалав.

Мөн тус нийгэмлэгээс зохион байгуулсан “Монгол Туургатан Мисс” тэмцээний тэргүүн мисс Арюна Жаргаловна Бубеева очсон юм. Тэрээр миссийн тэмцээний үеэр зохион байгуулсан “Сүүн дусал” аяны үргэлжлэл болсон  хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ийнхүү идэвхтэй оролцов. 

Ж.Болор

Холбоотой мэдээ