Махны үнэ өмнөх оноос буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-01-21 16:17:16

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Дунд захад махны үнэ сүүлийн саруудад харьцангуй тогтвортой, өмнөх оны мөн үеэс үнийн хувьд буурсан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, тус захад өнөөдөр хонины мах нэг кг нь 5500-6000, ямааных 5000-5500, үхрийн мах 7500 төгрөгөөр худалдаалж байна. Харин богийн цул мах 7500-8500 төгрөг, үхрийн цул мах 11 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

Дайвар бүтээгдэхүүний хувьд богийн гэдэс 4000 төгрөг, үхрийн гэдэс 20-25 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол богийн толгой 1000 төгрөгийн үнэтэй байна.
Сар шинийн баярын гол хэрэглээний нэг хонины ууц, үхрийн өвчүүний худалдаа ч тус захад гарчээ. Үхрийн өвчүү кг нь 8000 төгрөг, ууцны мах кг нь 7000 төгрөг байна.

Холбоотой мэдээ