Онцгой комиссынхон угаар мэдрэгч суурилуулахад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-21 20:03:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комиссынхон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулахад оролцож байна. 

Ингэхдээ угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагаа болон ашиглалттай холбоотой мэдээлэл, зааварчилгааг иргэдэд өгч өрх бүрт гарын авлагын хамт хүргэж байна. Энэ ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Ингэхдээ угаарын хий мэдрэгчийг хүүхдийн гар хүрэхгүй газар суурилуулах, угаалгын өрөө зэрэгт байрлуулахгүй байх зэргийг зааварчлан ажиллаж байна. 


Холбоотой мэдээ