Замын уулзвар хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэн давс, бодис цацлаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-21 22:27:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс халтиргаа гулгаа, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2.5 тн бодис, 1 тн давсыг замын уулзвар хэсгүүдээр цацав.   

Мөн Хот тохижилт үйлчилгээний төвий зам талбайн үйлчлэгч нар авто замын цас мөсийг тогтмол цэвэрлэж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөрөн сумын ИТХ-ын 2013 оны 25-р тогтоолоор батлагдсан журмын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага бүр ойр орчны 50 метр хүртэлх зам талбайн цас мөсийг арилгаж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байхыг байгууллага, аж ахуйн нэгжид уриалсаар байна.



Холбоотой мэдээ