11 улсын Элчин сайдыг эргүүлэн татаж шинээр томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-01-22 14:40:13
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах Элчин сайд нарыг эргүүлэн татаж, шинээр томилохыг дэмжлээ.


Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг, 


Бүгд Найрамдах Чех Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг, 


Бүгд Найрамдах Франц Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг, 


Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг, 


Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард  Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,


Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд  Цэрэндоржийн Жамбалдоржийг  эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг, 


Бүгд Найрамдах Энэтхэг Улсад  суугаа Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг, 


Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар  Цогтоогийн Өнөрзаяаг,


Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн  Баттөмөрийг, 


Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг, 


Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд  Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг дэмжлээ.


Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Ц.Цэнгэл нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай. БНАСАУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч М.Ганболд өмнө нь тус улсад Элчин сайдаар ажиллаж байсан, БНСУ-д суух Элчин сайд Ц.Өнөрзаяа Солонгосын их дээд сургуульд багшилж байсан туршлагатай бол бусад нэр дэвшигчид мэргэжлийн дипломатууд аж.


Холбоотой мэдээ