“Toyota” компани 3.4 сая автомашинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-22 13:45:20

ЛОНДОН. /Reuters/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани аюулгүйн дэртэй холбоотойгоор  дэлхийн улс орнуудад борлуулсан 3.3 сая гаруй автомашинаа эргүүлэн татахаар болсноо мэдэгдсэн байна.


АНУ-аас хамгийн их буюу 2.9 сая автомашиныг эргүүлэн татах юм байна. Эргүүлэн татах автомашинууд дунд Corolla, Matrix, Avalon болон Avalon Hybrid загварын автомашинууд багтаж байгаа аж. 

Холбоотой мэдээ