Урд хилийн авто боомтууд маргаашнаас амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2020-01-24 09:06:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ хоёр орны хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хугацаагаар хаах заалттай. Энэ дагуу БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд маргаашнаас буюу нэгдүгээр сарын 25-наас эхлэн 26, 27-нд 3 хоног амарна. 

Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ийнхүү БНХАУ-ын сар шинийн баяраар амарч байна.


Холбоотой мэдээ