“Оны шилдэг бүтээл”-ээр үзэсгэлэн нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-22 14:39:09

Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт шилдэг бүтээл шалгаруулах, худалдан авах “Оны шилдэг бүтээл”-ийн үзэсгэлэнг ирэх сарын 20-30-ныг хүртэл галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.

Үзэсгэлэнд оролцох бүтээлүүд нь дүрслэх урлагийн бүх төрлөөр, хэмжээ болон сэдэв чөлөөтэй, гадуур, дотуур жааз чанарын өндөр түвшинд байх, эскиз загварын болон хэврэг материалаар хийгээгүй байх, эх бүтээл бөгөөд өмнө нь хуулбарлагдаагүй байх, сүүлийн 3 жилд бүтээсэн зэрэг шаардлага хангасан байх ёстой аж.

Бүтээлүүдийг ирэх сарын 04-18-ныг хүртэл бүртгэж авна.

Ж.Болор

Холбоотой мэдээ