Шри Ланкад коронавирусний анхны тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-28 13:20:09

МОСКВА. /РИА Новости/. Шри Ланкад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнийг  “News 1st” телевиз иш татан мэдээлжээ.  


Өвчтөн 43 настай БНХАУ-ын иргэн байсан бөгөөд өвчний голомт болсон Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотоос Шри Ланкад ирсэн байна.  


Өвчтөн эмэгтэйн 1 дүгээр сарын 25-нд халдвартын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа өгсөн коронавирусний шинжилгээ нь эерэг гарсан байна. 

Холбоотой мэдээ