Алтайн нүүдэлчдийн баярыг цуцаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-28 15:22:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий хотын дэргэдэх Бөхөн уулын Хойлогтын энгэр хэмээх газарт ирэх хоёрдугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон “Алтайн нүүдэлчдийн баяр-2020” өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааг цуцаллаа.

Энэ талаар энэ сарын 27-ны өдөр аймгийн ЗДТГ-аас сумдын удирдлагуудад мэдээлжээ.

Короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар ирэх 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосонтой холбогдуулан дээрх өвлийн аялал жуулчлалын үйл ажиллагааг цуцлах шийдвэр гаргасан байна. 

Холбоотой мэдээ