Ес хүртэлх насны хүүхэдтэй ажилтнуудынхаа ажлын цагийг богиносгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-01-29 10:04:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр зогссонтой холбогдуулан 0-9 насны хүүхэдтэй ажилтнуудынхаа ажлын цагийг богиносгон дөрвөн цаг болгожээ.

Энэхүү шийдвэрээ нэгдүгээр сарын 27-ны өдөр гаргасан бөгөөд гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжлүүлэхээр тусгасан байна. Говь-Алтай аймгийн ГБХЗХГ нь нийт 50 ажилтантайгаас 50 хувь нь 0-9 насны хүүхэдтэй ажээ. Тэд 09.00-12.00 цагийн хооронд ажил үүргээ гүйцэтгэн, үлдсэн цагаа гэр бүл, үр хүүхдүүддээ зарцуулах боломжтой болсон байна. С.Болормаа: “Ажилчдаа богиносгосон цагаар ажиллуулах нь бага насны хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж олгож байгаа юм” гэдгийг онцолсон юм.


Холбоотой мэдээ