Цахим болон спорт тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-29 16:19:13

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд  8 цахим, нэг спорт тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр тоглоомын газрын үйл ажиллагаанд аймгийн МХГ, Цагдаагийн газраас хяналт шалгалт хийжээ. Улмаар энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулахыг түр зогсоох тухай мэдэгдлээ. 

Дээрх тоглоомын газрууд шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн болон Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулав.  

Тус ажлыг улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор хэрэгжүүлж буй.  

Цаашид шийдвэрийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газрын талаарх мэдээллийг аймгийн МХГ-ын 70431286, Цагдаагийн газрын 7043102 тоот утсаар холбогдож өгөхийг иргэдэд уриаллаа.   

Холбоотой мэдээ