Аймгийн сүлд дуу шалгаруулах уралдаан зарлалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-29 21:02:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн сүлд дуу шалгаруулах уралдаан зарлалаа.

Уг болзолт уралдааныг энэ жил тохиох аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан зарласан бөгөөд яруу найрагчид, ая зохиогчид, дуучид хамтын бүтээлээрээ оролцох аж.

Сүлд дуу нь төрийн албан ёсны хэлээр, Баян-Өлгий аймгийг магтан дуулсан, хөгжил цэцэглэлт, олон ястны эв нэгдлийг бэлгэдсэн, үзэсгэлэнт байгаль, ард түмний өв санг дурссан агуулгатай байна.

Оролцогчдын бүтээлийг ирэх тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл аймгийн ЗДТГ-т хүлээн авч, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулна. Тэргүүн байр эзэлсэн дууны зохиогчдыг хоёр сая төгрөгөөр мялааж, бүтээлийг нь аймгийн сүлд дуугаар өргөмжлөн олны хүртээл болгох ажээ.

Харин хоёр болон гуравдугаар байрт шалгарсан бүтээлийн эздийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшуулна.

Холбоотой мэдээ