Өсвөрийн загвар зохион бүтээгчид өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 17:10:17

Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Бидний Гоёл-2016” тэмцээнийг 7 дахь жилдээ зохион байгууллаа.

Хувцасны  загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, шилдэг удирдагч багш, шилдэг бүтээлч сурагч шалгаруулах зорилготой уг тэмцээнд   загвар зохион бүтээгчээр 26,  загвар өмсөгчөөр 39 сурагч оролцож,  Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Спортын дунд сургууль, 1 – 12 жилийн дунд сургууль, Рашаант, Хишиг-Өндөр, Сайхан, Орхон, Дашинчилэн сумдын сургуулийн 13 багш  оролцлоо. Булган аймгийн Хаан банкны салбар тус тэмцээнийг ивээн тэтгэж,  Дэлхийн зөн  ОНХХ, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, ХЖТ, Булган МСҮТ,  ХАА-н МСҮТ хамтран ажиллалаа. Шилдэг гоёлын загвар зохион бүтээгчээр Хишиг-Өндөр сумын суралцагч М.Золзаяа, шилдэг спорт загвар зохион бүтээгчээр мөн Хишиг-Өндөр сумын суралцагч Б.Ганцэцэг,  үндэсний загвар зохион бүтээгчээр  Булган сумын 1-р 12 жилийн дунд  сургуулийн суралцагч  М.Бүрэнжаргал нар шалгарлаа.

Харин  шилдгийн шилдэг загвар өмсөгчөөр  Сайхан сумын суралцагч Б.Урантуяа, төгс төгөлдөр загвар өмсөгчөөр Булган сумын 1-р 12 жилийн дунд  сургуулийн суралцагч  Ж.Номин-Эрдэнэ, содон дүр төрхтэй загвар өмсөгчөөр мөн Булган сумын 1–р 12 жилийн сургуулийн суралцагч Г.Золзаяа,  өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр  Булган сумын 1-р 12 жилийн дунд  сургуулийн суралцагч И.Отгонханд, үзэгчдийн таашаалд нийцсэн загвар өмсөгчөөр  Булган сумын Эрдмийн өргөө цогцолборын суралцагч Б.Хулан  нар тодорлоо.

Шилдэг  бүтээлч багшийг шалгарууллаа. 1-р байрт Бүрэгхангай сумын  багш  О.Баярсайхан,  2-р байрт Хишиг-Өндөр сумын багш Г.Ганчимэг, 3-р байрт Орхон сумын багш Б.Энхзул нар шалгарсан байна. Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд оролцогчдод талархал илэрхийлэхийн хамтаар Булган аймгийнхаа нэрийг гаргах алдартай, шилдэг дизайнер, зохион бүтээгчид, загвар өмсөгчид, уран бүтээлчид болохын ерөөлийг өргөлөө.

                                                                                                                                        П.Батням

 

Холбоотой мэдээ