Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл”-ийн эзэд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-22 17:11:21

Кино дэлгэцийн найруулагч, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийг үндэслэгч Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” наадмын шилдгүүд өнөөдөр тодорлоо.

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд радио, телевизийн чиглэлээр суралцдаг 180 гаруй оюутан бүтээлээ ирүүлснээс гадна БНХАУ, Польш улсын оюутан залуус оролцсон юм.

Телевиз, радиогийн шилдэг бүтээл, богино хэмжээний кино, гэрэл зургийн мультимедиа, анимэйшн, компьютер графикийн төрөлд шилдгүүдийг шалгарууллаа.

Телевизийн төрөлд СУИС-ийн РТМУС-ийн зураглаачийн ангийн оюутан Б.Уранзаяа, Б.Ариунзаяа нарын бүтээл шилдгээр шалгарч, өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн болов.

Хүний амьдралын хүсэл мөрөөдөл, тэмүүлэлд өвчин, хагацал зовлон хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг даван туулахын тулд юу хийж болох вэ гэсэн санааг гэрэл зураг, мультимедиа чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн бүтээлдээ тусгажээ. 

Ж.Болор

Холбоотой мэдээ