Хамтран ажиллах гэрээнд шинэлэг ажлуудыг оруулахыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-02-05 13:46:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга энэ сарын 5-10-нд 15 сумын Засаг дарга болон агентлагийн дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулахаа мэдэгдлээ.

Энэ сарын 6, 7, 10-ны өдрүүдэд 15 сумын 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсож, Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулах бол хэлтэс, агентлагийн дарга нартай энэ сарын тавны өдөр байгуулах ажээ.

Аймгийн Засаг даргын зүгээс сумын Засаг дарга нар, агентлагуудын удирдлагатай байгуулах хамтын ажиллагааны гэрээ нь өдөр тутам хийж, хэрэгжүүлдэг үйл ажиллагааны жагсаалт байж болохгүй гэдгийг анхаарууллаа.

Тэрээр энэхүү гэрээнд “Засгийн газар, харьяа яамны бодлого, Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, 2020 оны зорилго, зорилттой уялдсан бодлогын шинж чанартай, аймаг орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаар шинэлэг ажлуудыг оруулах хэрэгтэй” гэсэн юм. 

Холбоотой мэдээ