20 сая төгрөгийн эзэн тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-25 09:06:12

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр болж, 8 мянга 551 азтан тодров.

Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 100 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд  1 иргэн 20 сая төгрөг хожлоо. Мөн 10 азтан тус бүр 4 сая төгрөг, 80 хүн тус бүр 500 мянган төгрөг, 765 азтан 100 мянган төгрөг хожсон бол 7 мянга 695 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.

Энэ удаагийн сугалаа нь НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойшхи 8 дахь тохирол юм. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд нийт 36 мянга 399 цэгээр дамжуулан НӨАТ-ын урамшуулал, сугалааны нийт 16 сая 22 мянга 777 баримт хэвлэсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ