Японд мэс заслын амны хаалт хомсдож эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-02-06 15:09:39

ТОКИО. /Kyodo/. Шинэ төрлийн коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Японд мэс заслын үеэр зүүдэг амны хаалтын нөөц багасаж эхэлжээ. Мөн уг нөхцөл байдлыг далимдуулан зарим хүн амны хаалтуудыг жижиглэн худалдааныхаас илүү өндөр үнээр цахим орчинд худалдаалахыг оролдох болжээ.


Үйлдвэрүүд хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд бүхий л хүчин чадлаараа ажиллаж байгаа хэдий ч эмийн сангууд, ая тухтай дэлгүүрүүдээс амны хаалт олдохгүй байгаа талаар олон иргэн мэдээлсэн байна.


Хүмүүс амны хаалтыг олон тоогоор худалдан авч, ашиг олохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Токио хотын төвд байрладаг нэгэн эмийн сан нэг хүнд хоёроос илүү хайрцаг амны хаалт худалдаалахгүй байх шийдвэрийг гаргажээ.


Японд лхагва гарагийн байдлаар коронавирусний халдварын 35 тохиолдол бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ