Байгууллагуудын түүхт ой тэмдэглэх товыг тогтоолоо

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-02-07 10:49:59
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 06-нд хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцэн баталлаа. Хуралдааны эхний асуудал нь ой тэмдэглэх тухай байв. Хурлаар:
  1. -Эрдэнэмандал сумын ЕБС-ийн түүхт 90 жилийн ойг 2020 оны 7-р сарын 17, 18-нд,
  2. -Ихтамир болон Булган сумын ЕБС-иудын түүхт 70 жилийг ойг 2020 оны 7-р сарын 30, 31-нд,
  3. -Цахир сумын ЕБС-ийн 80 жилийн түүхт ойг 2020 оны 8-р сарын 10, 11-нд,
  4. -Эрдэнэбулган сумын хүүхдийн 1-р цэцэрлэгийн түүхт 70 жилийг ойг 2020 оны 11-р сарын 13-нд тус тус тэмдэглэн өнгөрүүлэх товыг тогтоолоо.
Дараагийн асуудал өмчийн тухай байв. Хэлэлцсэний дүнд таван барилгын худалдах доод үнийг шинэчлэн тогтоох саналыг буцааж, нэг машиныг сум дундын эмнэлгээс сургуульд нь шилжүүлэн, таван машиныг акталж данснаас хаслаа.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын хуваарилалтыг баталсан. Нийт 407.0 сая төгрөгийг байгаль хамгаалах болон аялал жуулчлалд зарцуулахаар болов.
Сүүлийн асуудал нь Архангай аймгийг Турк улсын Бурса хоттой хамтран ажиллах чиглэлийг дэмжих тухай байлаа. Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар энэ өдрийн 10 дугаар тогтоолоор хамтран ажиллах гэрээ байгуулахыг дэмжлээ. Тогтоолд Турк улсын Бурса хоттой ах дүүгийн найрамдал харилцаа тогтоож, хамтран ажиллах гэрээ байгуулан, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зөвшөөрч, аймгийн ИТХ-ыг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд төлөөлөхийг аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаярт үүрэг болгосон юм.
Холбоотой мэдээ