Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-02-07 16:27:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулрах төлөвтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Энэ сарын 8-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Салхи энэ сарын 8,9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Энэ сарын 11-нд Увс, Завхан, Хөвсгөл аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө  2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Холбоотой мэдээ