Хубэй мужаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо буурсаар байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /Xinhua/.
Хятадын төв нутгийн Хубэй мужаас
гадна бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдлын тоо сүүлийн
6 хоног дараалан буурсан талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс даваа
гарагт мэдээлжээ. Коронавирусний халдварын голомт болох Ухань хот нь Хубэй мужид оршдог юм.
Өнгөрсөн ням гарагт Хубэй мужаас
гадна коронавирусний халдварын 444 шинэ тохиолдол
бүртгэгдсэн бөгөөд уг үзүүлэлт өнгөрсөн даваа гарагт 890, мягмар гарагт 731,
лхагва гарагт 707, пүрэв гарагт 696, баасан гарагт 558, бямба гарагт 509 байсан
ажээ.
Үндэсний эрүүл
мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, Хятад улсад ням гарагт
коронавирусний халдварын 3062 шинэ тохиолдол бүртгэгдэж, 97 хүн нас барснаар
вирусээр халдварласан хүмүүсийн тоо 40171 хүрч, нийт 908 хүн нас барсан байна.