Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-02-10 20:52:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах талаар мэдээлэл солилцох салбар дундын ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан боллоо.


Тус хуралдаанаар Говь-Алтай аймгийн Засаг даргын А/52 захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих хамтарсан ажлын хэсгийн тайланг танилцуулж цаашид эрчимжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

Хяналт тавих ажлын хэсэг 33 албан байгууллага, 40 үйлчилгээний байгууллагад болзошгүй халдвараас сэргийлэх бэлэн байдалд хяналт, шалгалт хийж мэргэжил арга зүйгээр хангаж ажилласан байна. Мөн автобусаар ирсэн 1597, онгоцоор ирсэн 390 зорчигчийн биеийн халууныг хэмжиж, гадаад оронд зорчсон эсэх талаар асуумж авсан байна.


Холбоотой мэдээ