ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле АНУ-д айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-13 13:01:51
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д ажлын айлчлал хийж буй ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле тус улсын Худалдааны яамны Худалдаа эдийн засгийн бодлогын газрын дарга Эдвард Грессер болон Худалдааны төлөөлөгчийн газрын Монгол Улсыг хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Алан Терлийтэй уулзлаа.


Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ноос, ноолууран сүлжмэл эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүний худалдааг дэмжих, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.


Энэ үеэр Монгол улс АНУ-ын 3500 нэр төрөл бүхий худалдааны хөнгөлөлтийг ашиглах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийг харилцан солилцон бизнесийн орчинтой танилцуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэсэн байна.


Дэд сайд Ж.Сауле айлчлалынхаа хүрээнд Бэй Атлантик Их сургуультай танилцаж, салбарын хүний нөөцийг чадваржуулахад хамтран ажиллахаар тохиролцжээ.

Холбоотой мэдээ