Шилийн богд чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-02-13 13:42:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Засаг даргын 02 дугаар сарын 13-ны А/126 дугаар захирамжаар уламжлалт цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор Дарьганга сумын нутаг, Шилийн богд уул чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хориглолоо.

Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор нийт иргэдийг албан ёсны зөвшөөрөлтэй хот, аймаг хоорондын шуудангаар буюу зорчигч тээврийн компаниар үйлчлүүлэхийг уриалж, зөвшөөрөлгүй хулгайн тээврийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, таслан зогсоохыг аймгийн Цагдаагийн газар болон, Авто тээврийн төвд үүрэг болгожээ.

Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор гаргасан аймгийн засаг даргын захирамжид авч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх 10 гаруй арга хэмжээ тусгагджээ. 

Холбоотой мэдээ