Нидерланд 7000 орчим дүрвэгч хүлээж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-09-23 13:57:19

ГААГА. /TASS/. Нидерланд улс 7000 орчим дүрвэгчийг ойрын хоёр жилийн хугацаанд хүлээж авах гэж байгаа тухай тус улсын Аюулгүй байдал, хууль зүйн  яам мэдээллээ.

Тус яамны төрийн нарийн бичгийн дарга Клас Дейкхофф, "Брюссельд болсон уулзалтын үр дүнг "хангалттай" гэж дүгнэж болно" гэв. Энэ уулзалтын үеэр 120 мянган дүрвэгчийг хуваарилах талаар Европын Холбооны орнууд тохиролцоонд хүрсэн байна.

“Нидерланд улс 7000 орчим дүрвэгчийг хоёр жилийн хугацаанд хүлээж авна” гэж тэрбээр онцлон дурдаад тус улс урьд нь Сири, Эритрей болон Иракаас ирсэн 2000 дүрвэгчийг хүлээж авахаар болсныг сануулсан байна.

Одоогийн байдлаар Нидерландын хувьд дүрвэгсдийн асуудал Унгар, Грек, Итали улстай харьцуулахад тийм ч хурцадмал биш байгаа юм. Өнгөрөгч найман сарын хугацаанд 17 мянга орчим дүрвэгч тус улсад орогнох хүсэлт гаргасан нь өнгөрсөн оны үзүүлэлттэй ерөнхийдөө ойролцоо байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд