Чөлөөт бөхийн ЕАШТ-нд ОХУ-ын баг тамирчид тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-17 11:00:19

МОСКВА. /TASS/. Ром хотноо болсон Чөлөөт бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээнд /ЕАШТ/ ОХУ-ын баг тамирчид 21 медаль хүртэж, багийн нийт дүнгээр нэгдүгээр байр эзэлжээ.


ОХУ-ын баг тамирчид нийт 9 алтан медаль, 6 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бол Болгарын баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэнээр хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Харин Беларусийн баг тамирчид 3 алт, 1 мөнгө, 3 хүрэл медалийн эзэн болж гуравдугаар байранд орсон байна. 


ОХУ-ын баг тамирчдын хувьд -57 кг-ын жинд чөлөөт бөхийн тамирчин Азамат Тускаев, Александр Богомоев ( -61 кг), Курбан Шираев (-65 кг), Артур Найфонов (-86 кг), Абдулрашид Садулаев (-97 кг), Ольга Хорошавцева (-55 кг), Ханум Велиева (-68 кг), Наталья Воробьева (-72 кг), Екатерина Букина -76 кг-ын жинд тус бүр алтан медаль хүртсэн байна. 

Холбоотой мэдээ