НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-17 13:20:45

ПАРИС. /TASS/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО ОХУ-тай эрчимтэй,  нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа хэмээн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг  Le Figaro” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.


ОХУ-ын эрх баригчидтай яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх тухай Францын Ерөнхийлөгч Эмманюэл Макроны саналын талаарх асуултад хариулахдаа тэрбээр НАТО ОХУ-тай хэдийнээ эрчимтэй яриа хэлэлцээ хийж эхлээд байгааг цохон тэмдэглэжээ.


“Зэвсэглэлд хяналт  тавих, эрсдэлүүдийг бууруулах болон бусад асуудлаар бид ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байгаа” хэмээн Столтенберг цохон дурджээ.


НАТО ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг тогтоон барих бодлогыг баримталж, ОХУ-тай харилцаагаа сайжруулна гэж найдаж байна хэмээн Столтенберг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр өмнө нь мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ