Испанид технологийн компаниудад дижитал татвар ногдуулж магадгүй

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-02-19 13:16:38

МАДРИД. /Bloomberg/. Google, Amazon”, “Facebook” зэрэг технологийн томоохон компаниудад дижитал татвар ногдуулах тухай хуулийн төсөл өргөн барихыг Испанийн Засгийн газар мягмар гарагт зөвшөөрчээ.


“Технологийн компаниудад татвар ногдуулах тухай хуулийн төсөлд цахим сурталчилгаа, мэдээллийн худалдаа, зуучлалын үйлчилгээ зэрэгт 3 хувийн татвар ногдуулах заалтыг тусгана” гэж Испанийн Сангийн яам мэдээлжээ. Уг татварыг олон улсын дижитал борлуулалт нь 750 сая еврогоос /810 сая ам.доллар/ дээш, Испани дахь дижитал борлуулалт нь 3 сая еврогоос дээш компаниудад ногдуулах гэнэ. 


Сангийн сайд Мариа Есус Монтерогийн мэдээлснээр, дижитал татварын талаар олон улсын хэлэлцээ өрнүүлэхэд цаг хугацаа шаардлагатай байгаа тул 3 хувийн татварыг 2020 оны 12 дугаар сараас ногдуулж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ