Ханхөхийн нурууны зэрлэг амьтдад давс, хужир тавьж өгчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-02-21 15:40:45

Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нараас бүрдсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 18-20-нд Хан хөхийн нурууны ойд очиж ажиллажээ.

Тэд ойн туруутан ан амьтдын байршил нутагт хужир, давс, өвс зэргийг хүргэсэн аж. Хаврын тарчиг цагт ойн ан амьтдыг идэш тэжээлтэй байлгах урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль хамгаалагч нар энэхүү арга хэмжээг жил бүр авч хэрэгжүүлдэг байна.

 

Холбоотой мэдээ