Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-02-23 07:16:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын битүүн. Адъяа гараг. Чөдөр одтой, таван шар мэнгэтэй улаан бич өдөр.

Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 18 цаг 26минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ