Налайх дүүрэгт хэсэгчлэн тавьсан хөл хориог цуцлав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-26 21:04:57
@s_munkhbaatar

Налайх дүүрэг /МОНЦАМЭ/. Налайх дүүрэгт хэсэгчлэн тавьсан хөл хориог дөнгөж сая цуцалсан тухай тус дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв. Учир нь Багануур дүүрэгт тусгаарласан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусний халдваргүй гарчээ. 


Багануур дүүрэгт “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байсан иргэн энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн бөгөөд хоолой нь өвдөж, эмнэлэгт ханджээ. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс тухайн иргэнийг яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна. Тухайн ирсэн өдрөө Налайх дүүргийн наймдугаар хороонд байдаг эгчийндээ орсныг нь тогтоожээ. Улмаар тус айлд зочилсон дөрвөн айлыг шинжилгээний хариу гарах хүртэл тусгаарлаад байсан юм.

Холбоотой мэдээ