Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-02-27 11:20:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д өнөөдөр айлчилна.


Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Си Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.


Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм.

Холбоотой мэдээ