Иргэдийн санал, гомдлыг 7036-3608 дугаарын утсаар хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-28 14:15:10

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдварын эсрэг авч буй арга хэмжээтэй холбоотойгоор орон нутгийн замыг хаагаад байгаа. Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв хамтран тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах хяналтын постуудад үүрэг гүйцэтгэж байна.

Энэ сарын 28-ны өдрийн 13.00 цагийн байдлаар 18 машин37 зорчигч дөрвөн замын постоор дайран өнгөрсөн байна. Энэ үед зөрчилтэй машиныг буцаажээСэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын "Шуурхай штабт”-т 24 цагийн хариуцлагатай жижүүр ажиллаж, иргэдийн санал, гомдлыг 7036-3608 дугаарын утсаар хүлээн авчажиллаж байгаа юм байна. 

Холбоотой мэдээ