Постуудад ажиллаж байгаа алба хаагчдад халуун хоол, аарцаар үйлчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-02-28 20:46:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Алтан тариа” компанийн Сэлэнгэ салбарын хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хөл хорионы дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байгаа алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд тус компанийн хамт олон өнөөдөр аймгийн ОБГ, Цагдаа, Эрүүл мэндийн салбар, мөн сумын гурвалжингийн болон Алтанбулаг чиглэлийн постуудад ажиллаж байгаа дээрх алба хаагчдад үдийн хоол, халуун аарцаар үйлчиллээ. Цаашид ч энэ үйл ажиллагаагаа хорио дэглэмийг үед үргэлжлүүлэн явуулах болно хэмээн “Алтан тариа” компанийн Сэлэнгэ салбарын менежер А.Баясгалан хэллээ.

 

Холбоотой мэдээ