Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээн цуцлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-28 17:09:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн чөлөөт бөхийн тамирчдад “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох тэмцээнийг гуравдугаар сарын 27-29-нд Бишкек хотноо зохион байгуулахаар товлоод байсан юм. Гэвч тус тэмцээнийг Киргиз улсын Засгийн газраас шинэ коронавирусний халдварын улмаас цуцалж буйгаа зарлалаа.


Сүүлийн үед дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанууд цуцлагдсаар байгаа юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны олимпын эрх олгох энэ тэмцээн хэзээ, хаана болох тов одоогоор гараагүй байна.

Холбоотой мэдээ