Баянхонгор аймгийн сум тус бүр 100 толгой хонь хандивлахаа мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-02-29 00:00:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгож 30 мянган толгой хонь БНХАУ-д хандивлахаар болсон.

Монгол төрийн энэхүү үйл ажиллагааг дэмжиж Баянхонгор аймаг 2000 толгой хонийг хандивлахаар болжээ. Ингэхдээ Баянхонгор аймгийн 20 сумаас тус бүр 100 толгой хонь бүрдүүлж, 2000 толгой болгон хандив өргөх аж.

Мөн "Баянхонгор хөгжлийн төлөө сан"-гаас Ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжиж 300 толгой мал хандивлахаа мэдэгдээд байна.

Холбоотой мэдээ