Цас орж шуурахыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурахыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.
Тус төвөөс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн нийт нутгаар цас орж, цасан шуурах төлөвтэй аж. Мөн 3 дугаар сарын 5-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх ажээ.
Холбоотой мэдээ

Архангай аймагт Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний зуун жилийн ойг тэмдэглэлээ
12 минут

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа
2 цаг