МСҮТ-ийн багш, ажилчид улсын Онцгой комисст 3,5 сая төгрөг хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-02 13:40:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар А.Зайтины нэрэмжит МСҮТ-ийн багш ажилчид улсын Онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлалаа.

"Манай байгууллага 114 багш, ажилтантай. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан хамт олноосоо нэг өдрийн цалин буюу 3,5 сая орчим төгрөгийг хандивлаж байна. Мөн ажилчид маань өнгөрсөн долоо хоногт олон удаа хэрэглэх 200 ширхэг даавуун амны хаалт оёж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өгсөн" хэмээн МСҮТ-ийн захирал И.Жанболат хэллээ.

 

Холбоотой мэдээ