"Шилдэг номын сан" шалгаруулах болзолт уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-02 15:25:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Б.Ахтаны нэрэмжит Нийтийн номын сангаас аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан "Шилдэг номын сан" шалгаруулах болзолт уралдаан зарлалаа.

Уралдаанд аймаг, сумын болон ерөнхий боловсролын сургуулиудын номын сангууд оролцох боломжтой аж.

Шилдэг номын сан шалгаруулахдаа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн чанар, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байдал, шинэлэг ажил, санаачилга, номын сангийн тохижилт, фондын хадгалалт хамгаалалт, соёл, олон нийтийн ажил, 2019-2020 оны ажлын тайлан зэргийг харгалзан үзнэ.

Уралдаанд оролцогчид холбогдох материалаа ирэх тавдугаар сарын 25-ны дотор цахимаар ирүүлэх бөгөөд шилдгээр шалгарсан Номын санг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах ажээ.   

Холбоотой мэдээ