Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байгаа 80 иргэний биеийн байдал хэвийн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байгаа
80 иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг
зовуурь илрээгүй байна. Эдгээр иргэдийг
харъяаллаар нь авч үзвэл Улаанбаатар хотын 50, Сэлэнгэ аймгийн 15, Орхоны зургаа,
Хэнтий аймгийн гурав, Төв
аймгийн хоёр,
Дархан-Уул аймгийн харъяат хоёр иргэн,
эдгээр иргэдийг авчирсан Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төвийн хоёр жолооч байгаа ажээ.
Улсын Онцгой комиссын гишүүн,
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан долоон улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сэлэнгэ аймагт мэргэжил арга зүйн зөвлөгөө
дэмжлэг өгч, чухал асуудлуудыг цаг алдалгүй газар дээр нь шийдвэрлэх зорилготой
ажиллаж байна.
Н.Цагаанхүү даргын гаргасан эхний шийдвэр бол 03 дугаар сарын 02-ний өдрөөс эхлэн ОХУ-аар дамжин ирж байгаа
иргэдийг Сэлэнгэ аймаг хүлээж авалгүй Дархан-Уул аймагт шилжүүлэн тусгаарлаж
хяналтад байлгах юм. Энэхүү
Улсын Онцгой комиссоос гаргасан энэ
шийдвэрийн хүрээнд 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт ирсэн Монгол Улсын
иргэдийг Дархан-Уул аймагт хүлээлгэн өгөхөөр бэлтгэлийг ханган ажиллаж
байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: ”Энд нэг зүйлийг зориуд тодотгон
хэлэхэд бид бүх асуудлаа Дархан-Уул аймагт даатгаад орхихгүй ээ. Хил рүү ирж
байна гэсэн мэдээллээс эхлээд хилээр нэвтрүүлэх, үзлэг шалгалтаа хийх, эмчийн
үзлэгт хамруулах гээд бүхий л ажиллагаа үргэлжилж, Дархан-Уул аймагт бэлтгэсэн тусгаарлах байранд орох
хүртэлх бүх үйл ажиллагаанд Сэлэнгэ аймаг хамтарч ажиллаж байгаа гэдгийг
та бүхэн ойлгоорой” гэлээ. Өнөөдрийн
байдлаар аймгийн хэмжээнд 17 суманд байнгын хяналтын 31
цэг ажиллаж байна. Хяналтын цэгээр 03 дугаар сарын 02-ний өдрийн 08.00 цагаас өдрийн 15.00 цагийн хооронд нийт 125 тээврийн хэрэгсэл
дамжин өнгөрснөөс 299 хүний биеийн халууныг хэмжиж үзэхэд биеийн халуун
ихэссэн зорчигч байхгүй байсан аж.
Хяналтын
цэгүүдээр өвчний учир нэвтэрсэн 20 хүн байна. Энэ нь жирэмсэн эх хоёр, өвчний бусад шалтгаантай 18 хүн нэвтэрсэн байна. Зорчигчдод Ковид-19 халдварын эсрэг 214
ширхэг сурталчилгааны материал, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тараагаад байна.
Хяналтын
цэгт Онцгой байдлын газраас 12, Цагдаагийн газраас 35 алба хаагч, Эрүүл мэндийн
байгууллагаас 9, сумдын ЗДТГ-аас 46, МХГ-аас нэг, төр төсвийн байгууллагаас 51, нийт 117
албан хаагч, 40 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.
ОХУ-аар дамжин эрсдэлтэй бүс нутгаас Монгол
Улсын хэчнээн иргэн орж ирэн дамжин өнгөрөхийг бид урьдчилан хэлж мэдэхгүй. Иймээс Сэлэнгэ аймгийн иргэд гэр орондоо ариун цэврийг сайтар
сахин, онцын шаардлагагүй бол гадуур явалгүй урьдчилан сэргийлэх хувийн
бэлтгэлээ хангаж, хариуцлагатай байхыг анхааруулж байна.