Замын хөдөлгөөнд соёлтой оролцож, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-03 17:48:48

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөө 06,00 цагт нээсэн. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан 06.00-10.00 цагийн байдлаар Мандал, Баянгол сумыг дамжин Улаанбаатар хотын чиглэлд 625 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, 1912 иргэн зорчсон байна.

Мандал, Баянгол сумын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, коронавирусний халдавраас урьдчилан сэргийлэх чиглэлээр байнгын болон хөдөлгөөнт хяналтаар цагдаагийн 9, эмнэлгийн гурав, онцгой байдлын дөрөв, мэргэжлийн хяналтын нэг алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэж байна. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт зам тээврийн осол, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх яриа таниулга хийн ажиллаж байгаа гэв. Иймд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. Мөн замын хөдөлгөөнд соёлтой оролцож, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ