Алтанбулаг суманд үйлчилгээний газруудын согтууруулах ундааг лацаджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-05 14:11:25

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг үйлчилгээний газруудын согтууруулах ундааг лацадсан байна.

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор тус сумын Засаг дарга А/27 захирамждаа "Архи согтууруулах ундааны худалдаа үйлчилгээнд хязгаарлалтын хугацаа тогтоох тухай" заасан байна. Энэхүү захирамжийг Алтанбулаг сумын Цагдаагийн хэсэг, Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд архи, согтууруулах ундааг энэ сарын 10 хүртэл худалдан борлуулахыг хоригложээ. Алтанбулаг сум нь хилийн гол бүс нутаг гэдгээрээ онцлогтой юм.

Холбоотой мэдээ