Ус түгээх байруудад халдваргүйтгэл хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-03-06 15:01:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвар болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлж хамгаалах ажлыг Сэлэнгэ аймгийн “Урсгал-ус” ХХК хариуцлагатай гүйцэтгэж байгаа аж.

Тухайлбал гэр хорооллын худгийн цэгүүдэд ус тээвэрлэдэг автомашиныг өглөө бүр цэвэрлэн халдваргүйжүүлэн гаргаж байгаа гэнэ. Мөн хэрэглээнээс гарсан бохир усыг технологийн дагуу цэвэрлэн татан зайлуулж, цэвэрлэсэн бохир усны аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байгаа ажээ. Тус компани oдоогийн байдлаар хуурай хлор нэг тонн, жавлин 30 хайрцаг /хайрцаг тус бүрдээ 300ш/ нөөцийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн Сүхбаатар сум дахь 24 ус түгээх байруудад халдваргүйтгэлийг хуваарийн дагуу хийж, ус түгээгч нарт ариутгалын бодис, нэг удаагийн бээлийгээр хангасан байна.

Холбоотой мэдээ